“Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах” арга хэмжээнд нэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах тухай зарим арга хэмжээний тухай”  А/354 дүгээр захирамж болон Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 15 ажилтнууд хуваарилсан гудамж талбай болон ногоон байгууламж, авто зогсоол, явган замын хог хаягдлыг цэвэрлэлээ.  

Баталсан хуваарийн дагуу 3 дугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагийн 11:00 цагаас 12:30 цаг хүртэл Денверийн гудамж буюу Бээжингийн гудамжны гүүрнээс 100 айлын гүүр хүртэл ногоон байгууламж, авто зогсоол, явган замын баруун хэсгийн хог хаягдлыг цэвэрлэн Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан бүх нийтийн их цэвэрлэгээний арга хэмжээг дэмжиж ажиллалаа.