Сүхбаатар дүүрэгт шинэ зам барих ажлыг эхлүүлэхтэй холбоотой нэгдсэн уулзалт зохион байгуулав.

Сүхбаатар дүүрэгт барих Сэлбэ 2,6 км авто замын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор Төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компани CTI Engineering International Co., Ltd., гүйцэтгэгч компани Zhongfuconstruction LLC болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн 7,11,12,13 дугаар хороодын удирдлага, албан хаагчидтай нэгдсэн уулзалтийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр батлагдсан зураг төсөл, зам барилгын ажлын төлөвлөгөө, хэрэгжих хугацаа, олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээний талаар танилцуулга хийгдэж, оролцогч талуудыг шаардлагатай тодруулга, мэдээллээр ханга. Мөн хороодын иргэд төслийн явцад санал, хүсэлтээ илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Санал хүсэлтийн хайрцаг”-ийг хороо тус бүрт хүлээлгэн өгч, хэрэгжилтийн явцад шаардагдах мэдээллээр тогтмол ханган ажиллахаар боллоо.