Тээврийн ухаалаг системийн шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны баг ажиллаа

Дэлхийн банкнаас Тээврийн ухаалаг системийн шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх баг 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаа. Тус багт Дэлхийн банкны Тээврийн шинжээч Б.Халиун, зөвлөх Зушуан Дэнг нар багтсан ба Замын хөдөлгөөний удирдлагын төвийн удирдлагууд болон Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудтай уулзалт хийлээ.

