“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн, “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” намрын мод тарих аянд нэгдлээ..

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот – Иргэний оролцоо” 2023 оны намрын улиралд мод тарих, арчлах арга хэмжээний төвөлгөөний дагуу Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хаагчид 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ногоон хэрэм” төслийн талбайд Хуурай замын цэргийн командлалын Ойн инженер Н.Лхамсүрэнгийн хяналт дор нийт 15 тэхийн шээг суулган тарилаа.