Яармагийн шинэ зам, барилгын ажлын техникийн хэлэлцүүлгийн урилга

/Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу Урьдчилсан зах зээлийн судалгааны хүрээнд/

Дэлхийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хүрээнд “Яармагийн шинэ зам, барилгын ажил”-ын тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу Урьдчилсан зах зээлийн судалгааны хүрээнд шаардлага болон худалдан авах ажиллагааны аргачлалыг танилцуулах, зах зээлийг тандан судлах техникийн хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 06ны өдөр Пүрэв гарагийн 15:00 цагт зохион байгуулах бөгөөд та бүхэн доорх холбоосоор цахимаар оролцох эсвэл доорх хаягаар биеэр оролцох боломжтой. Танхимд биечлэн оролцох бүртгэл нь “хүсэлт ирүүлсэн дарааллаар бүртгэнэ” зарчмаар явагдана. Иймд сонирхсон компаниуд procurement@usut.mn руу имэйл илгээн урьдчилан бүртгүүлнэ үү.

Мөн та бүхэн доорх QR кодыг уншуулан шаардлага болон төлөвлөж буй худалдан авах ажиллагааны аргачлалтай танилцан, саналаа ирүүлэх боломжтой.