Баянзүрх дүүрэгт уулзалт зохион байгууллаа
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх Нарны замын зүүн өргөтгөлийн шинээр барих гудамж замын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч Япон Улсын “CTI Engineering Co., Ltd” компанийн хамт ТЭЗҮ болон эх загвар зураг төслүүдийг танилцуулан, санал солилцохоор 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төсөл хэрэгжих Баянзүрх дүүргийн удирдлагууд, замын цагдаагийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзалт зохион байгууллаа.